a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэрэгт Б.Батцэцэг сайд хамаатай юу?
2 долоо хоногийн өмнө
a.Admin
Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэрэгт Б.Батцэцэг сайд хамаатай юу?

Засгийн газраас “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-ийг гадаад паспорт хэвлэх зорилгоор байгуулж байв. УБЕГ-ын дэргэдэх энэ компанийн 49 хувийг “Мигасон” компани эзэмшдэг. Уг компанийн захирал нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувь эзэшдэг хэвлэлийн компанийн хуулийн зөвлөхөөр ажилладаг Н.Цэрэндолгор юм байна. “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ариунгэрэл ч Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий хүн гэж сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материалууд: Онц бөгөөд бүрэн эрхт тендерчин” нэвтрүүлэгтээ онцолжээ. Э. Ариунгэрэл “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Б.Батцэцэг сайдын хувь эзэмшдэг “Монголын Үнэт цаас хэвлэл” компанийн захирлаар ажиллаж байсан аж.

УБЕГ “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-ийн хүрээнд 22 тэрбум төгрөгийн худалдан авалт хийх нээлттэй тендер зарлаж байжээ. Гэтэл “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг “Мигасон” компанийн захирал Н.Цэрэндолгор Сангийн яаманд бичиг өгч тендерийг хүчингүй болгож байж. Энэ тухай тодорхой баримтыг сэтгүүлч С.Будрагчаа дэлгээд байна.

Хорин сая төгрөгөөс дээш бүх худалдан авалтыг тендергүйгээр хийх ёсгүй байтал УБЕГ-ын харьяа “Төрийн үнэт цаас хэвлэл” компани нь бүхэл бүтэн 22 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтыг хийсэн хэрнээ уг шийдвэрийг гаргасан гүйцэтгэх захирал Э.Ариунгэрэл өнөөг хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй байна. Ийнхүү “Монголын үнэт цаас хэвлэл” төрийн өмчит ХХК 22 тэрбумын худалдан авалтыг ямар ч тендер шалгаруулалтгүйгээр “Жордан Топпер Трейд” компанитай хийсэн байна. Хачирхалтай нь уг компани албан ёсны ямар ч түүхгүй, хаяггүй, оффисгүй, БГД-ийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхоны 53-A байранд байдаг жирийн нэг айлын хаяг дээр бүртгүүлсэн, X тайлан өгдөг байж болзошгүй компани байжээ. Энэ компанийн цор ганц хувьцаа эзэмшигчээр нь Баярсайхан овогтой Сувдмаа гэдэг нэр л байдаг юм байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (2)
DR. ADITY
1 долоо хоногийн өмнө
[105.119.33.106]
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин
2 долоо хоногийн өмнө
[122.201.31.62]
Иргэдийн хувийн мэдээллийг Паспорт хэвлэх олгох нэрээр хувь хүний компанид өгөж Иргэдийн хувийн нууц задруулсан .. Гэм хэрэг мөн
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2026 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс