Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн дүн мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, нэг өрхийн сарын дундаж бодит орлого 2025 оны гуравдугаар улирлын байдлаар 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 71.7 мянган төгрөг буюу дөрвөн хувиар нэмэгджээ. Харин өмнөх улирлынхаас 11.7 мянган төгрөг буюу 0.6 хувиар буурсан байна.