a.Admin
Ангилал
Хэзээ
4 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Цахим цаг бүртгэлийн “Timely” ухаалаг платформ нээлтээ хийнэ
4 жилийн өмнө
a.Admin
Цахим цаг бүртгэлийн “Timely” ухаалаг платформ нээлтээ хийнэ

Хууль зүйн үйлчилгээний төв болон Тimely ажилтаны цаг бүртгэлийн ухаалаг платформ маргааш нээлтээ хийнэ. 

Бизнесийн үйл ажиллагааг хууль эрх зүйгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр утгаараа бизнес, аж ахуй эрхлэгчид өөрийн бизнесийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслийн онцлог, бизнест нөлөөлөх макро түвшний нөлөөллийг сайн мэддэг, үүсэн гарч болох эрсдлийг урьдчилан хардаг, бизнесийн шийдэлд тохирох хуулийн гаргалгааг оновчтой олж чаддаг ур чадвар бүхий хуульчдыг үргэлж эрэлхийлж байдаг.

Хууль зүйн зөвлөх үйлчилгээ авахад тухайн хуульч, өмгөөлөгч мэргэшсэн байх явдал хамгийн чухал хүчин зүйл байдаг. Бид элгээ үзүүлэхдээ бөөрний эмч дээр очдогггүйтэй адил хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар үйлчилгээ авах шаардлагатай бол хэзээ ч эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчаас үйлчилгээ авч болохгүй юм. 

Сүүлийн 3 жилийн байдлаар 186 519 хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн байгаагийн нилээдгүй хэсэгт бизнесийн байгууллага нэхэмжлэгч, хариуцагчаар оролцсон байна. Бизнесийн түншүүд хамтын ажиллагаагаа эхлүүлэхдээ мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авснаар ирээдүйд үүсэх томоохон эрсдлээс хамгаалагддаг бол байнгын зөвлөх үйлчилгээг авснаар урт хугацаанд бизнесийн өсөлтөө хадгалж үлдэх томоохон давуу талтай байдаг.  

Хууль зүйн үйлчилгээний төвийн 20 гаруй хуульч, өмгөөлөгчид нь бизнесийн тал бүрийн чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлагатай, чадварлаг баг хамт олон бөгөөд сүүлийн үед хурдацтай өөрчлөгдөж байгаа орчин нөхцлийн талаар үйлчлүүлэгчиддээ мэдлэг, мэдээллийг тогтмол хүргэхийн зэрэгцээ түүнийг шийдвэрлэх арга замыг ч санал болгож хамтран ажилладаг байна.

Үүний нэг илрэл нь 2022 оны 5 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан хөдөлмөрийн харилцаанд чухал зүйл болох цаг бүртгэлийн асуудлаа шийдвэрлэх шинэлэг арга зам болох “Timely” ухаалаг платформыг хөгжүүлж нэвтрүүлсэн Текстрим ХХК-д зөвлөж хамтран ажилласан болно.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд бизнесийн салбарын 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд “Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн хуульчид

  • Хөдөлмөрийн харилцаан дах эрх зүйн маргаан, түүнээс сэргийлэх арга зам
  • Хөрөнгө оруулалтын гэрээ, анхаарах асуудлууд
  • Татварын хуулийн шинэчлэл, анхаарах асуудал сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.                                            
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2026 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс