a.Admin
Ангилал
Хэзээ
2 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа гаргаагүй иргэн, ААН-ыг Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалттай
2 хоногийн өмнө
a.Admin
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа гаргаагүй иргэн, ААН-ыг Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалттай

Улаанбаатар хотод хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, алсын гурван дүүргийн суурьшлын бүс, Богд уул орчимд мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг. Тэгвэл сүүлийн үед эдгээр хориглосон бүс, хотын төвийн хэсгээр адуу мал бэлчиж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлж байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгоно.
2025 оны эхний 10 сарын байдлаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс давхардсан тоогоор 8762 толгой мал гаргасан. Мөн хориглосон бүсэд суурин малтай өрхөд 108 зөвлөмж, 57 мэдэгдэл, 5 шаардлага хүргүүлэн ажиллажээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс