a.Admin
Ангилал
Хэзээ
4 хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН БАТКЕН МУЖИЙН АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
4 хоногийн өмнө
a.Admin
БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН БАТКЕН МУЖИЙН АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Бүгд Найрамдах Киргиз Улсын Баткен мужийн албан ёсны төлөөлөгчид Дундговь аймагтай хамтын ажиллагаа эхлүүлэх, жимс, жимсгэнэ, мал аж ахуйтай танилцах зорилгоор Монгол улсын Элчин Сайдын Яамны зөвшөөрлөөр Дундговь аймагт айлчилж байна.
Тус айлчлалд БНКУ-ын Ерөнхийлөгчийн Баткен муж дахь бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Ташбалтаев Абдрашит Каримович, Баткен мужийн Кадамжай дүүргийн дарга Баяке уулу Болоткан, БНКУ-ын Ерөнхийлөгчийн Баткен муж дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөх Султанов Мамасыдык Мамадиевич, мөн төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл багтаж байна.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Баткен мужийн албан ёсны төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн хувьд бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, түншлэлээ өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд тус улстай байгаль орчинд ээлтэй, ногоон дэд бүтцийг бий болгох, газар тариалан тэр дундаа жимс, жимсгэний тариалалтыг хөгжүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж малчдын орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хүүхэд, залуусын боловсрол, солилцоо, туршлага судлах, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр илүү нягт хамтран ажиллах, харилцан итгэлцэл, ойлголцолд суурилсан бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл, итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.
Айлчлалын хугацаанд Баткен мужийн төлөөлөлчид Дундговь аймгийн хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбартай танилцах юм.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс