a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Н.Ганибал: Ерөнхий сайдаа "Хямралыг сөрөх 5 их наяд", “Эдийн засгийг сэргээх 10 их наяд” хөтөлбөр үр дүнгээ өгсөн үү?
2 жилийн өмнө
a.Admin

УИХ-ын гишүүн Н.Ганибал өнөөдөр мэдээлэл хийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьж байгаагаа дуулгалаа. 

Засгийн газраас 2020 онд гаргасан “Хямралыг сөрөх 5 их наяд” хөтөлбөр, 2021 онд гаргасан “Эдийн засгийг сэргээх 10 их наяд” хөтөлбөр гэсэн хоёр  хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан байна. Хамгийн гол нь эдгээр хөтөлбөр үр дүнд хүрсэн үү гэдгийг асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: "10 их наядын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарт 3 хувийн хүүтэй зээлийг 2 их наядыг олгосон гэдэг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл эзэндээ очоогүй гэх гомдлыг ирүүлж байна. Мөн залуучуудыг эрүүл чийрэг болгоно гээд 500 тэрбум төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Өдрийн 500 мянган төгрөгний сургалтын зардлыг оруулна гэсэн. Тухайн үедээ оновчтой зөв байсан уу гэдгийг асуулгадаа дурдсан. Зорилго нь ажлын байрыг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулна гэсэн. Гэтэл ард түмэн инфляцид дарлагдаж, бараагаа авч чадахгүй байна. Гаргасан хөтөлбөрүүд нь үр дүнтэй байсан уу гэдгийг асуумаар байна. Зөвхөн 15 их наяд гэдэг бол Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцүү. Үүнээс гадна гадаадын улс орнуудаас зээл тусламж хэлбэрээр 1 тэрбум ам.долларыг авсан. Үүнийг юунд зарцуулсан юм бэ? Арай Хөгжлийн банк, ЖДҮ шиг энэ мөнгийг буруу юманд зарцуулсан юм биз? Зөвхөн 2021 онд Монгол Улсын гадаад өр 33.3 тэрбум ам.доллар хүрч, нэгхэн жилийн дотор 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдлээ. Хөтөлбөр үр дүнд хүрсэн үү" гэв. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс