Улсын их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Боловсролын багц хуулийг хэлэлцэх асуудалд хойрго хандаж буйг шүүмжиллээ.
Тэрбээр "Бид өөрсдөд хамааралтай хуульдаа л анхаарал тавьдаг болжээ. Дахин сонгогдохдоо анхаарч сонгуулийн хуульдаа л анхаараад байна. Хэлэлцэх хуулийн төслүүдийн дарааллыг өөрчлөх хэрэгтэй. Бид хойч үедээ хамааралтай хуулиа яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. 2021 оны 11-р сард Боловсролын тухай хуулиа өргөн барьсан ч гурван жил өнгөрлөө. Боловсролын багц хуулийг яагаад ингэж гацаагаад удаагаад байна вэ. 21 аймгийн боловсролын байгууллагуудаас санал авсан. УИХ-д өргөн барьсан ч ингэж удаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил байна гэж санаа зовж байна. Үүнийг яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй байна" гэлээ.