Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөж, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 33 жилийн ойн өдөр өнөөдөр /2023.04.07/ тохиож байна.
Анх 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монголын Ардчилсан нам /МоАН/-ын их хурал болж, намынхаа дүрмийг баталж, 1990 оны тавдугаар сард дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлж байжээ.
Энэ өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дарга Л. Гантөмөр мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд "Явсан замаа эргээд харахад Ардчилсан нам шиг жинхэнэ ардчилсан нам ардчилсан Монгол улсад байгаагүй, одоогоор ч байхгүй гэдгийг баталгаатай хэлье. Эе эв, эрхэмлэнэ. Ирж буй сорилтыг давна. Эрх чөлөөг хадгалж, Эвийн хүчээр урагшлах болно" гэлээ.