a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Ж.Батсуурь: Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш уурхайн хятад хүнтэй уулзаагүй, утсаар яриагүй, чат бичээгүй
2 жилийн өмнө
a.Admin

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь олон нийтийн сүлжээнд гараад буй асуудалд тайлбар өглөө.

Тэрбээр "Баасан гарагийн орой нэр бүхий сайт дээр "Хятад иргэд, зэвсэглэсэн этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байжээ" гээд огт ямар ч холбогдолгүй зүйлээр гүтгэн доромжилж, мөнгөөр ивээн тэтгэж 300 орчим мянган хүнд тарааж, 5,000 гаруй шэйр хийж, 2,000-аад хүнээр намайг зүхүүлж "дүүжилнэ, ална, устгана" гэсэн байр сууринаас хандсан учир хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүй болсон юм.

Сүхбаатар аймагт зэвсэглэсэн этгээдүүд ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэдгийг өчигдөр аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа мэдээлсэн. "Андын илч" компанийн ТУЗ-ийн дарга ямар нэгэн үйлдэл болоогүй, хамааралгүйг хэлсэн.

"Андын илч" компанийг судалж үзэхэд, 1996 оны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын долдугаар багийн иргэн, инженер Жамъяангийн Доржсүрэн гэдэг хүн нэг ковш, нэг экскаватортой уг уурхайг нээж байсан. Тухайн үеийн удирдлагууд хилийн цэргийн удирдах газар руу шилжүүлж, энэ хүний уурхайг булаалгасан байдаг юм байна. Энэ хүн өөрөө бараг 20-иод жил шүүх, сэргийлэхээр явсан.

2008-2016 онд намайг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхад аймгийн газар нутгийн 70% нь лицензээр олгогдсон байсныг 17% болгож бууруулан ажлаа өгсөн.

Би ажлаа өгснөөс хойш уурхайн хятад хүнтэй уулзаагүй, утсаар яриагүй, чат бичээгүй.

Тиймээс ор үндэсгүй гүтгэлэг хийж, хамаатан садан, нутаг орныхныг талцуулсан, нийгэмд үймэн шуугиан үүсгэсэн үйлдлийг хийж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс