a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Д.Сарангэрэл: Тэр ядуу өрхүүдээ "Ул" биш "Үхэр" гэж ойлгоорой
2 жилийн өмнө
a.Admin

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаарх тайланг сонсож байна. Энэ үеэр ХНХ-ын сайдын албан тушаалаас буусан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ул"-ны гэх үгэндээ тайлбар хийлээ. 

Тэрбээр... Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бас яахаа алдсан яам биш шүү. Олон жил ажилласан, асуудлаа мэддэг хүмүүс бий. Тэдний үгийг сонсох ёстой. Богинохон хугацаанд сайдаар ажилласан ч гэсэн ажлынхаа гүн рүү оролгүй, илээд явчихсан. Сошиал сурталчилгаанд өөрсдийгөө рекламдах чиглэлд нэлээд хөрөнгө мөнгө зарцуулсан нөхцөл байдлыг харсан. 

Өнөөдөр 26 мянган айл төрийн байгууллагын мэдээллийн санд байхгүй. Үүнд, салбар яамны харьяа 920 хүн очин ажиллаж байгаа. Одоо энэ улны айл гэдгээр их хөөцөлдөж байна. Энэ ул гэдэг үг Д.Сарангэрэлтэй хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн. Тэрийг мартаж болохгүй. 

Ул гэдэг үг хэрэглэдэггүй гээд дэд сайд нь яриад сууж байгаа юм. Гэтэл 2008 оноос хойш ул гэдэг үгийг хэрэглэж байгаа. Судалгаанд ашиглаж байна гэдгээ хэлсэн. Энэ үгийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Түүнээс хэлсэн хүмүүсийг нь буруутгаж болохгүй. Баярлах ёстой, харин ч үнэнийг хэлсэн. Халамжийн ажилтнууд амжиргааны түвшин шугамнаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Энэ үгийг төрийн түвшинд хүргэхгүй, айлуудаараа очихгүй үгээр хөөцөлдөж байна. Монголчууд "Үг хөөхөөр үхэр хөө" гэдэг. Тэгэхээр ҮХЭР гэдгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой" гэв. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс