a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Д.Амарбаясгалан: Иргэдийг "улны айл" гэж нэрлэж, ялгаварладаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шалгалт оруулна
2 жилийн өмнө
a.Admin

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Өчигдөр буюу есдүгээр сарын 26-нд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хэлсэн үгтэй холбогдуулж иргэд шүүмжлэл өрнүүлж байна. Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэндээ хүлцэл өчье.

Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Тэрбээр Засгийн газрын гишүүн, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд дээрх зөрчлийг гаргасан учир Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулах тушаал гаргалаа. Ерөнхий сайдын захирамж гарсантай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөх албан бичгийг Засгийн газраас хүргүүлдэг. Ингээд огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. 

Дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллана.

Аливаа төрийн албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоох үйлдэл анхаарал, хариуцлагатай хандаж байхыг энэхүү үйлдэл тодорхой харуулж байна.

Д.Сарангэрэлийн хувьд хүний эрхийн зөрчилтэй, ёс зүйн асуудал гаргаснаас гүнээ ухамсарлаж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгийг албан ёсоор хэлмээр байна" гэлээ. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс