a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Ёл-1, Ёл-2 нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг бүтээж, туршилтын 5 удаагийн нислэгийг амжилттай хийжээ
3 жилийн өмнө
a.Admin

Монгол Улсын Батлан хамгаалах салбарт нисгэгчгүй онгоц бүтээж, туршиж байгаа тухай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээллээ. 

Тэрбээр... "Монгол улсын Батлан хамгаалах салбар нь шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх чиглэлээр Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, тушилтын төвийг 2020 онд байгуулсан. Судалгааны төв нь олон улсад ашиглагдаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй техникийн үзүүлэлтээр адил түвшний төхөөрөмжийг дотооддоо бүтээж, турших зорилготой шинжлэх ухааны төв юм.

Сүүлийн 2 жилийн хугацаанд бага оврын, ойрын зайн “Ёл-1”, дунд оврын, ойрын зайн “Ёл-2” нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг бүтээж, туршилтын 5 удаагийн нислэгийг амжилттай үйлдээд байна. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага зөвхөн Зэвсэгт хүчин төдийгүй Хил хамгаалах, Цагдаа, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэрэг, Уул уурхай, Барилга, Геодези зэрэг олон салбарт өргөнөөр ашиглах боломжтой юм. Бүтээсэн нисэх төхөөрөмжүүдийн удирдлага холбоог цаашид илүү сайжруулах, нислэгийн алслалтыг нэмэгдүүлэх, нислэгийн талбай шаардахгүй, эгц дээш хөөрөлттэй нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг шинээр бүтээх, судалгааны төвийн боловсон хүчнийг чадваржуулах зэрэг олон бүтээлч ажил хийгдэх юм" гэжээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс