a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Э.Урантөгс: Худалдаа эрхлэлтийг ажил гэж үзэхгүй байгаа учраас 30 жил хуульгүй, бодлогогүй явж ирлээ
3 жилийн өмнө
a.Admin

Монголын худалдаачдын холбооноос “Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Улсад 300,000 гаруй бичил худалдаа эрхлэгч байдаг. Үүний 80-90 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн 90 орчим хувийг 30-50 насныхан эзэлж байна.

Тус төрийн бус байгууллагаас Засгийн газар, УИХ-д

  1. Бараагаа зарж чадахгүй байтал зээл нь нэхэгдсээр Хар зээлийн түүхтэй болсон худалдаачид бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр авч чадахгүй байна. Иймд Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах
  2. Худалдааны хуульгүй 30 жил болсон тул худалдаачдыг зохицуулах хуулийг батлах
  3. Худалдаачдыг дэмжсэн сан бий болгох гэсэн шаардлагуудыг хүргүүлнэ гэв.

Монголын худалдаачдын холбоо ТББ-ын тэргүүн Э.УрантөгсТөр засгийн өндөрлөгүүдтэй худалдаа эрхлэгчдийн талаар орж уулзахаар та нар ажил хийгээч гэдэг. Худалдаа эрхлэлтийг ажил гэж үзэхгүй байгаа учраас 30 жил хуульгүй, бодлогогүй, худалдаа эрхлэгчдийг дэмжих сангүй явж ирлээ. Биднийг хувийн хэвшил гэхээс илүүтэй ченж, дамлан наймаалагч гэд байдаг. Худалдаачид наймаа хийхээ боливол юу болох билээ. Худалдаа, үйлдвэр хоёроо зэрэг хөгжүүлдэг гаднын жишээ олон бий. 30-50 насны эмэгтэйчүүд худалдаа эрхэлж байгаа шалтгаан нь ажлын байранд насны хязгаар тогтоосонтой холбоотой. Тиймээс энэ хүмүүс өнөөдөр амьдрахын тулд худалдаа эрхэлж байгаа хэрэг. Худалдаа үйлчилгээний салбарынхныг дамлан наймаалагчид гэж цоллож байгаа нь төр хуульгүй байгааг харуулж байна. Хэрэв бодлого зохицуулалттай байсан бол өнөөдөр тэр хүмүүс үнэ нэмж зарахгүй. Худалдаа эрхлэгчдийг дэмжих санг бий болгох хэрэгтэй” гэв.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс