a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Б.Амарсанаа: Хүмүүнлэг ёсны хэм хэмжээг зөрчсөн гэж үзээд Б.Ариунзаяаг МУИС-аас хасах санал гаргаж байна
3 жилийн өмнө
a.Admin

Оюутан эмэгтэй бусад руу кофе асгаж буй бичлэг олны анхааралд орж, шүүмжлэл дагуулаад буй. Тус хэргийн эзэн гэгдэж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р курсын оюутан Б.Ариунзаяаг сургуулийн захиргааны зөвлөлөөс сургуулиас нь хасах шийдвэр гаргаснаа мэдээллээ.

МУИС-ийн Хуульзүйн сургуулийн захирал Б.Амарсанаа: Манай  оюутан Б.Ариунзаяагийн асуудлыг бид өчигдөр мэдсэн. Өнөөдөр энэ талаар ярилцан, хасах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр шийдлээ. Олон нийтийг бухимдуулсан хэрэгт манай оюутан  холбогдсонд харамсаж байна. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байна. 

Хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг бүдүүлгээр ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учраас тухайн оюутныг МУИС-ийн оюутны эгнээнээс хасах саналыг хүргүүлж байна. Бид зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүйгээр хуульчийн мэргэжлийн удиртгал хичээлийг сэргээн оруулах талаар ярилцсан. Мөн цаашид оюутнуудаа сонгон шалгаруулж элсүүлэхдээ ямар зүйлийг нэмж хийх ёстой вэ анхаарах ёстой талаар ярилцлаа. 

Б.Ариунзаяа шилжин суралцах хүсэлт гарган, манай сургуульд ирсэн. Өмнөх сургуульдаа ямар дүнтэй сурдаг байсныг мэдэхгүй. Бид түүнтэй холбогдох гэж оролдсон ч чадаагүй тул мессеж үлдээсэн. Сургуулийн албан ёсны оюутны хаяг болон хувийн мэйл рүү нь яаралтай ирж уулзах хүсэлтээ хүргүүлсэн. Хариу өгөөгүй. Бид түүнд өөрийгөө зөвтгөх, хариу тайлбар хэлэх боломжийг олгосон. 

МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш С.Нарангэрэл: Бид та бүхэнтэй маш гунигтай асуудлаар уулзаж байгаадаа харамсаж байна. Хүний харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул бид ийм шийдвэр гаргаж байна. Шавиа сургуулиас гаргаж байгаадаа багш нар маш их харамсаж байна. Ийм шийдвэр гаргахаас өөр арга байсангүй. Гэмт хэргийг үйлдсэнийг шүүх тогтооно. Харин бид энд ирээдүйд хуульч болох хүний ёс зүйн асуудлыг хөндөж байна. Бид энэ явдлаас сургамж авч, хичээл бүрд ёс зүйн талаар ярилцах, залуусаа ёс зүйн хувьд яаж бэлдэх вэ гэдгээ одооноос бодох цаг иржээ. Бид оюутныг хасах шийдвэрийг дангаараа гаргах эрхгүй. Манай сургуулийн шийдвэрийг МУИС-ийн захирлуудад  хүргэнэ. Тэд Дээд боловсролын тухай хуулийн дагуу эцсийн шийдийг гаргана гэв.     

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс