a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
С.Магнайсүрэн: Алдаагаа давтахгүй бол Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орно
3 жилийн өмнө
a.Admin

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны нутагт 17.6 га газарт шинээр барихаар төлөвлөсөн цэвэрлэх байгууламжийн ажил одоогоор “А”, “Б” биореакторын барилга угсралт 40 хувьтай байна.

Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын талаар Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс тодрууллаа.

Тэрээр... Өнгөрсөн жил БНХАУ-аас ажиллах хүч оруулж ирэх, энэ жил хил боомтын байдлаас үүдэж барилгын түүхий эд, материал оруулж ирэх ажил саатсан. Уг нь төлөвлөгөөгөөр энэ жил 50 хувьд хүрэх ёстой байсан. Гэхдээ барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна. Тиймээс цар тахлаас үүдсэн дээрх алдааг давтахгүй бол Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж хугацаандаа буюу 2024 онд ашиглалтад орно" гэдэг мэдээллийг өглөө. 

Төслийн нийт төсөвт өртөг 262.7 сая ам.доллар бөгөөд 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ, 5 хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хариуцан ажиллаж байна. 

Эргэн сануулахад... Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консорциум, ажлын нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” ХХК /Shanghai municipal engineering design institute Co,LTD/ гүйцэтгэж, Монгол Улсын болон олон улсын стандартад нийцүүлэн зургийг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив Монголия” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.

Шинээр барих төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтыг 2020-2023 онд дуусган, байгууламжийн туршилт тохируулгыг 1.6 жил хийж гүйцэтгэх юм. 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс