a.Admin
Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Завхан, Увс, Говьсүмбэр, Дорнод, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийг 55 тэрбум төгрөгөөр шинэчлэнэ
3 жилийн өмнө
a.Admin

Сүүлийн жилүүдэд орон нутгийн Цэвэрлэх байгууламж ачааллаа даахаа больсон. Тиймээс Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод зэрэг 5 аймагт цэвэрлэх байгууламж барихаар болсон.

Ирэх 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа дээрх байгууламжуудад 52.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд уг төслийг Польш улсын “Эй Би Индастри” ХХК гүйцэтгэхээр шалгарчээ.
Харин зураг төсөл боловсруулах, орчуулах, баталгаажуулах ажлын гүйцэтгэгчээр Монгол компаниуд ажиллах юм байна. Уг байгууламжуудын зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч компаниудтай Барилга, хот байгуулалтын яамнаас Барилгын хөгжлийн төвд зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

Мөн сонгогдсон төслийн гүйцэтгэгч байгууллагууд байгууламжуудын ашиглалтад орох хугацааг хойшлуусан тохиолдолд хариуцлага тооцох заалтыг гэрээнд тусгаж өгчээ.

Дээрх таван аймагт ашиглаж байгаа цэвэрлэх байгууламжуудын хувьд хэдийн ашиглалтаас гарсан гэхэд хилсдэхгүй бөгөөд одоогоор бохироо 100 хувь байгальд хаяж байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байсан юм. Тэгвэл шинээр ашиглалтад оруулах цэвэрлэх байгууламжууд  ойрын 10 жилдээ саад тотгоргүй ажиллах бүрэн боломжтой гэдгийг онцоллоо. Түүнээс гадна цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлж гаргасан саарал усыг дахин ашиглахаас гадна лагийг боловсруулан ашиглахаар төлөвлөжээ.

Дээрх 5 аймгийг аймгийн хүн амын өсөлт, усны хэрэглээ зэргийг үндэслэн сонгосон ч цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай дахин таван аймаг байгааг албаныхан онцолсон юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс