О.Баасанхүү: Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа
О.Баасанхүү: Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа

  . Уг нь давах хурлыг нь яаралтай хийлгэх хүсэлт гаргасан ч харамсалтай нь арваад удаа хойшлуулсан. Одоо нэгэнт давах шатны шүүх хурлаа амжиж хийж чадахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно. Тэгэхээр хуулийн дагуу С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байгаа тамга хууль ёсны болж байгаа юм.

 “О.Цогтгэрэл гэдэг хүн хууль ёсны дарга юм байна. С.Эрдэнэ гэдэг хүн эрхзүйн чадамжгүй юм байна” гэд Улсын дээд шүүхийн шийдвэр тогтоолыг хавсаргаад зориуд хуурамч мэдээлэл тарааж байна. Гэхдээ хуулиар хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг л бид харах ёстой.  

Харин С.Эрдэнийн зүгээс "М.Тулгатыг шинээр бүртгэж аваагүй юм бол хуучин байсан мэдээллийг нь сэргээгээд тавиад өгөөч" гэдэг хүсэлт тавьсан. Харин Улсын дээд шүүх хуучин мэдээлэл буюу 2017 оны тогтоол, шийдвэрийг гаргаж тавиагүй. Улсын дээд шүүх мэдээллийг гаргаж тавьж ч болно, тавихгүй ч байж болно.  Тэртээ тэргүй цахим бүртгэлд С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа" гэв. 

2025 www.snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс