Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх бүхий дөрвөн намын төлөөлөл,төрийн болон, төрийн байгууллагуудтай цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтад МАН, УИХ дахь АН-ын бүлэг, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөгчид оролцов.
СЕХ-ноос сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн ажиглалт хийх, ажиглагчийн эрх, үүрэг, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал тоолох төхөөрөмжийн талаар танилцуулга хийв.
Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаа энэ сарын 30-аас эхэлнэ. Нэр дэвшигч харин тавдугаар сарын 5-ны дотор МУын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ.
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 15, 16 төрлийн бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй. Бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд төрийн олон байгууллагатай харилцах шаардлага үүснэ. Тиймээм СЕХ-оос намуудтай харилцаад нэр дэвшигчийн бүртгүүлэх материалын мэдээллийг дэлгэрэнгүй өгөх ажлыг зохион байгуулж байна.