Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниуд олон жилийн өмнөөс эхлэн одоог хүртэл төрөөс зарласан гол тендерүүдэд дандаа ялалт байгуулж ирсэн байдаг. Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг” ХХК, “Монгол үнэт цаас, хэвлэл” ХХК, “Азхур” ХХК гэх гурван компаниараа дамжуулан, 2014-2021 оны хооронд 76 тендерт ялж, нийт төрөөс 15 тэрбум төгрөг авсан талаархи баримт бий.
Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий компаниуд гаршсанаараа тендерт үнэлэхүйгээр ялсаар л байгаа. Ямар сайндаа л Б.Батцэцэг сайдын талаар “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат хэлэхдээ “Б.Батцэцэгийн компани сонгуулийн саналын хуудас хэвлэх ажилд ямар ч тендергүй шалгарсан.
2012 оноос хойших сонгууль бүр дээр ийн шалгарч, олон тэрбум төгрөгийн орлого олсон. Одоо дахиад л хэвлэнэ гэнэ. Арай дэндлээ. Намайг шүүхэд өгвөл өгөөсэй, Б.Батцэцэг саналын хуудас хэвлэж 14 тэрбум төгрөг халааслачихаад дэвшиж явна” гэсэн утга бүхий ярилцлага өгч байв.
“Тендер” хамдаг гэгддэг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гурван ч засаг дамнан сайдаар ажиллаж байгаа ч түүний ажилласан энэ үед манай улсын гадаад бодлого хамгийн муу үнэлгээтэй гэгдэж байна.